МЭДЭЭ

Нийт 99949 мэдээ байна
post thumbnail

Хязаалан гунан үхрийн үнэ 1.8 сая төгрөг байна

Хязаалан гунан үхрийн үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг байна. Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны 2 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 6.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 45.3 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 11....

post thumbnail

Чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөл...

post thumbnail

Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран алга болсныг илрүүлжээ

Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран ор сураггүй алга болсныг илрүүлжээ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Рафаэль Гросси гишүүн орнууддаа нууцаар мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулсан байна. Тус агентлагийн шинжээчид гуравдугаар сарын 14-нд шалгалт хийхэд ураны хүдрийн концентра...

post thumbnail

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алджээ

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алдаад байна. Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд бүсэд ширүүн бороо орсноос үер буужээ. Гамшгийн улмаас лхагва гарагт Адыяман, Шанлыурфа мужуудад олон хүн амь насаа алдаад байна. Нутгийн удирдлагууд 14 хүн эндсэнийг баталж, сураггүй болсон таван хүнийг хайж байна. ...

post thumbnail

Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн талаар хэлэлцэнэ

УИХ-ын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-ны 2023 оны гуравдугаар сарын 16-ны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үйл ажиллагаа дараах сэдвүүдээр үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор: 1. Экспортыг дэмжих импортыг орло...

post thumbnail

Турк Украины үр тарианы гэрээг 120 хоногоор сунгахыг зорьж байна

Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар лхагва гарагт мэдэгджээ. “Бид гэрээний анхны хувилбарын дагуу хэлэлцээг эхлүүлсэн. Гэрээг сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Бид гэрээг хоёр...

post thumbnail

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 3 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ. Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц ө...

post thumbnail

НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД 78 ГЭРЧ ДУУДЖЭЭ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон...

post thumbnail

ЕБС-ИЙН СУРАГЧИД ЭНЭ САРЫН 27-НООС АМАРНА

"Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны Даваа гарагаас эхэлнэ. Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй" хэмээн БЕГ-аас мэдээллээ. Зуны амралтын тухайд: 1-3 дугаар ангийн сурагчид тав...

post thumbnail

Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна

Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсүүдийг мөн танилцуулав. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд судалгааг авч, нэгтгэсэн байна. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байгааг тогтоожээ. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байна. Улаанбаатар хот нь...